Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

“Тогоо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аян эхэллээ

“Тогоо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аян эхэллээ
2023-11-30

 Шатахууны тээвэрлэлттэй холбоотой бэрхшээл үүссэн гэв 

 Манай улсын шатахууны нөөц уржигдрын байдлаар 71 545 тонн болж буурсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Тээвэрлэлттэй холбоотой асуудал үүсээд байгаа” хэмээн өгүүлэв. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Монголд ирсэн бөгөөд шатахууны тээвэрлэлттэй холбоотой асуудлаар түүнтэй холбогдох хүмүүс уулзжээ. Хойд хөршийн зүгээс ямар нэгэн хориг, хязгаарлалт тавиагүй, “Роснефть” компани бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгааг дээрх комиссын дарга илэрхийлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Мөн “Өнөөдөр (өчигдөр) 117 вагон түлш, шатахуун хилээр оруулж ирнэ. Маргааш (өнөөдөр) 54 вагон хилээр нэвтрүүлэх талаар танилцуулсан. Өнөөдрөөс ирэх сарын 2-ны хооронд буюу ойрын дөрөв хоногт 350 вагон шатахуун оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудлыг шийднэ гэж үзэж байна” хэмээв.
2023-11-30

Гадаадын хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх талаар зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцжээ.
2023-11-29

Боловсруулсан ноолуурын экспортоос 250.5 сая ам.доллар олжээ

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2022 оны XIX тогтоолын хэрэгжилт болон  ноос, ноолуурын  боловсруулалтын талаар хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. 
2023-11-29

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шинжээчдээс туршлага судлав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын дэд захирал асан, Дэлхийн банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол мах төслийн олон улсын зөвлөх Мэтью Стон (Matthew Stone) болон холбогдох албан хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
2023-11-29

ХААН Банкнаас зохион байгуулсан анхны нээлттэй “Хакатон 2023”-ын ялагчид тодорлоо

ХААН Банкны стратегийн бодлого, үнэт зүйлстэй нийцэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар чадварлаг мэргэжилтнүүдийг нээн илрүүлж, мэдээлэл технологийн салбарын шинэ санаачилга, бүтээгдэхүүн, төсөл, хөтөлбөрийг дэмжих зорилготой тус Хакатонд “M Team” баг “NFC ашигласан төлбөр тооцооны шийдэл”-ээр нэгдүгээр байр эзэллээ. Тэд энэхүү шийдлээрээ дамжуулан мөнгө шилжүүлэх болон мөнгө хүлээн авах хэрэглэгчид гар утасныхаа NFC-ийг харилцан уншуулж, гүйлгээний нууц кодоо хийгээд 10 секундын дотор гүйлгээ хийх боломжийг бүрдүүлжээ.
2023-11-29

 Хөгжлийн зорилгодоо хүрэх аргад суралцахыг сануулав 

Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсангийн танилцуулснаар өнгөрсөн оны байдлаар манай улс 191 орноос 96 дугаарт эрэмбэлэгдэж байгаа гэнэ. Ингэхдээ эрүүл мэндийн үзүүлэлтээр 112, боловсролын индексээр 81, нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор 113 дугаар байрт буй. Тэр дундаа хавдрыг хожуу оношилж байгаа үзүүлэлтээр хамгийн хойгуур, муу байгааг тэрбээр онцолсон. Мөн Монголд оношилж, эмчилдэггүй 31 төрлийн өвчнийг 26 болгож бууруулсан ч үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг тэрбээр хэлж байлаа. 
2023-11-29

Эрчим хүчээ хэмнэх аянд нэгдэхийг уриалав 

Иргэн, айл өрх, албан байгууллага, аж үйлдвэр зэрэг хэрэглэгч бүрт цахилгааны хэмнэлттэй, үр ашигтай, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх зорилгоор “Тог-оо тохируулъя 17.00-22.00 цаг” нийгмийн нөлөөллийн аян эхлүүлснийг ЭХЗХ-ноос мэдээллээ. Эл аяны нээлт өчигдөр “ДЦС-3”-т болсон бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК зэрэг эрчим хүчний салбарын томоохон байгууллагын төлөөлөл оролцсон юм. Өвлийн улиралд манай улсын цахилгааны хэрэглээ огцом өсөж, 17.00-22.00 цагийн хооронд эрчим хүчний системийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед чадлын дутагдалд орох, импортын хэрэглээ нэмэгдэх, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй эрсдэлтэй аж. Тиймээс иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, эрчим хүчний хэрэглэгч бүр хэмнэлттэй хэрэглээнд нэгдсэнээр эдийн засгийн болон байгаль орчны асар их үр өгөөжтэй гэлээ. 
2023-11-29

Шатахууны нөөц багасаж 71 545 тонн болжээ 

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 71 545 тонн шатахууны үлдэгдэлтэй байсныг АМГТГ-аас мэдээллээ. Үүнээс А-80 бензиний 2187, АИ-92-ын 24 392, АИ-95-ын 5071, дизелийн түлшний 36 464 тоннын үлдэгдэлтэй байжээ. Энэ нь А-80 автобензиний 13, АИ-92-ын 20, АИ-95-ын 25, дизелийн түлшний 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл гэсэн үг аж. Дээрх нөөцийн 5905 тонн нь баруун, 3789 нь Хангай, 15 789 нь төв, 3070 нь зүүн бүсэд байсан гэнэ. Эргэн сануулахад, энэ сарын 20-ны байдлаар манай улс 84 085 тонн шатахууны үлдэгдэлтэй байсан бол өдгөө ийнхүү багасаад буй юм. Тухайн үед А-80 шатахууны 14, АИ-92-ын 23, АИ-95-ын 27, дизелийн түлшний 19 хоногийн нөөцтэй гэж байв. 
2023-11-29

Цахим худалдааг хөгжүүлэхэд дэд бүтэц, хүний нөөцийн асуудал хөндөгдөж байна

Дэлхий дахинд цахим худалдаа эрчимтэй өргөжиж байгаа нь Монгол Улсад далайд гарцгүй байдлаас шалтгаалан үүсдэг логистикийн бэрхшээлийг даван туулах, эдийн засгаа төрөлжүүлэх нэг боломжийг нээж байна.
2023-11-29

Монголын эдийн засаг 2024 онд “хос алдагдал”-тай нүүр тулна

Уул уурхайн салбарын экспортоор хөтлөгдсөн эдийн засгийн тэгш бус өсөлт 2023 онд улс төрчдөд “Төсвийн тэнцэл ашигтай гарсан” гэх үгээр оноо авах боломжийг олгосон. Бодит байдал дээр төлбөрийн тэнцэл эерэг дүнтэй гарсан хэдий ч энэ нь нийт эдийн засагтай харьцуулахад өрөөсгөл, “доголон” өсөлт гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхайн салбарын нөлөөгөөр эдийн засгийн үзүүлэлтүүд өсөлттэй гарах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
2023-11-28

Эрэлтийн гаралтай инфляц байсаар байна

“Импортын барааны үнэ буурч байгаа ч эрэлтийн гаралтай үнийн дарамт хуримтлагдаж, инфляц өндөр түвшинд хэвээр байна” гэж Дэлхийн банкнаас үзэж байна.
2023-11-28

Монгол Улс инновацын чадавхаар 132 орноос 68 дугаарт эрэмбэлэгдэв 

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) улс орнуудыг инновацын чадавх, амжилтаар нь үнэлж, жил бүр индекс гаргадаг. Энэ жилийн “Дэлхийн инновацын индекс” (GII)-ийн эхний 10 байрт Швейцар, Швед, Америк, Британи, Сингапур, Финланд, Нидерланд, Герман, Дани, Өмнөд Солонгос улс орсон бол Монгол 132 орноос 68 дугаарт эрэмбэлэгджээ. 
2023-11-28

 Унци алтны ханш 2000 ам.доллар давлаа

“АНУ-ын энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт зэрэг статистикийг ойрын өдрүүдэд танилцуулах бөгөөд тэдгээр нь унци алтны ханш 2000 ам.доллароос дээш хэвээр байх, үгүйг шийдэхэд голлон нөлөөлөх болов уу” хэмээн Capital. com-ын санхүүгийн зах зээлийн шинжээч Кайл Родда дурдсан байна. Трейдерүүдийн олонх нь АНУ-ыг бодлогын хүүгээ ирэх сард өөрчлөхгүй хэмээн таамаглаж байгаа аж. Мөн зарим нь ирэх тавдугаар сараас бууруулна хэмээн төсөөлж буйгаа илэрхийлсэн гэнэ. Ташрамд дурдахад, манай улс 2023 оны эхний 10 сарын байдлаар 638.9 сая ам.долларын 10.21 тонн алт экспортолсныг УУХҮЯ-ны тайланд дурдсан юм. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс үнийн дүнгээр 201.6 сая “ногоон” буюу 24, биет хэмжээгээр 4.33 тонн буюу 29.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Эл бүтээгдэхүүний 88.1 хувийг Швейцар, 11.9-ийг нь БНСУ руу нийлүүлжээ. 
2023-11-28

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Австралийн мэргэжилтнүүдтэй хамтарна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо (ASIC)-ны гишүүн Kate O’Rourke, Хяналт, шалгалтын газрын дарга Rhys Bollen, Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн газрын дарга Ben Cohn-Urbach болон холбогдох бусад хүмүүстэй албан уулзалт хийлээ.
2023-11-28

Тяньжин боомтод 4150 чингэлэг хүлээгдэж байна

Тяньжин боомтоос арваннэгдүгээр сарын 1-20-ний хооронд Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 33 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4150 орчим чингэлэг байгаа аж.
2023-11-28

Европт 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн тарифын хөнгөлөлт эдэлж байна

Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны Хамтарсан комиссын дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулав.
2023-11-27

Эрчим хүчний оргил ачаалал түүхэн дээд түвшиндээ хүрэв

Гэтэл оргил ачаалал ийнхүү нэмэгдэж, хүчин чадлаас давсан хэрэглээг хангаж буй юм. Манай улс ОХУ-аас эрчим хүч их хэмжээгээр импортлох техникийн боломж байхгүй. Тус улсаас хамгийн ихдээ 310 МВт-ыг импортлох гэрээ байгуулсан талаар зарим эх сурвалж хэлэв. Хэрэв цаашид эрчим хүчний эрэлт импортын техникийн нөхцөлөөс давбал цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрэх аж. Ташрамд дурдахад, 80 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт/цагийн багтаамж бүхий литий-ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг 220/110/35 кВ-ын дэд станцад залгах туршилт өнгөрсөн баасан гарагт амжилттай болсон байна. 
2023-11-27