АРАЙ Ч ДЭЭ!: Цахилгаан хязгаарлахдаа урьдчилан мэдэгдье
“Цахилгаан дахиад тасарлаа. Компьютер дээр нэлээд сууж бичсэн зүйлээ сануулаагүй байдаг. Сошиал руу орлоо. Том том сэдэв ярьсан цүнхний эзэд болон түүнийг нь баригчид. Өнөөдрөөс, амьдралаас хол сонсогдож байна” гэж УИХ-ын нэгэн гишүүн цахим сүлжээнд бичсэн нь анхаарал татлаа. Эрх баригч намын гишүүн тэрбээр уг нь цахилгааны тасалдлын талаар нийгмийн сүлжээнд бичих бус, харин чуулганыхаа танхимд, бодлогын түвшинд эл асуудлыг ярих, шийдэх ёстой. Ийм боломж, эрх мэдэл нь ч тэдэнд бий. Гэтэл түшээд ийнхүү олон нийтийн сүлжээнд гоншигнох нь харин ч амьдралаас хол сонсогдож байна.
2024-02-07
Хятад Улсаас 1.5 тэрбум кВт эрчим хүч импортолжээ
Монгол Улсын эрчим хүчний нийт хүчин чадал 1569 МВт 2023 онд 10.9 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 9.9 тэрбум кВт.ц-ийг хэрэглэгчдэд нийлүүлжээ. Дээрх хэрэглээний 75.5 хувийг дотоод, 24.5 хувийг импортоор авсан байна. Тодруулбал, импортоор 938 кВт.ц-ийг ОХУ, 1.5 тэрбум кВт.ц-ийг БНХАУ-аас нийлүүлжээ.
2024-02-06
Боомтуудын бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж байна
БНХАУ-тай хиллэж байгаа байнгын ажиллагаатай 13 боомтоос 8 боомт, ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай 10 боомтоос 4 боомтод боомтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэв. Мөн онд Цагааннуур, Хавирга, Булган боомтуудад бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.
2024-02-05
Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх тогтвортой бодлого үгүйлэгдэж байна
МҮХАҮТ, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран “Тогтвортой хөгжил ба сэргээгдэх эрчим хүч” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Макро эдийн засгийн хөгжлийн тулгуур нь эрчим хүч. Гэтэл эрчим хүчний суурь асуудлыг шийдвэрлэлгүйгээр хөгжил ярих боломжгүй юм.
2024-02-05
Тяньжин боомтод 2650 чингэлэг хүлээгдэж байна
Нэгдүгээр сарын 1-31-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 64 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 2650 орчим чингэлэгийн үлдэгдэл байна.
2024-02-02
Цахиурын хөндийд Монголын найман компани хөл тавилаа
Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын аж ахуй нэгжийг төлөөлж, найман компани дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн төв, эдийн засгийн цөм болсон Цахиурын хөндийн экосистемд нэвтэрч, олон улсын зах зээлд гарах алхамаа эхлүүлж байна.
2024-02-02
Зэс цойлох сураг
Монгол Улс өнгөрсөн онд 15.18 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсныг Гаалийн ерөнхий газраас танилцуулсан билээ. Гол нэрийн барааны экспортын бүтцийг харвал дийлэнх буюу 57.7 хувийг нь чулуун нүүрс, 17.3-ыг нь зэсийн хүдэр, баяжмал эзэлжээ. Эл хугацаанд 8.76 тэрбум ам.долларын нүүрс, 2.62 тэрбумын зэсийн хүдэр, баяжмал нийлүүлсэн аж. Эдгээрийн дараа гуравдугаарт боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 738 сая “ногоон”-оор экспортолсон дүн байна. Өдгөө нүүрс, зэсийн баяжмалаас бусад таваарын экспорт нэг тэрбум ам.доллароос бага байгаа нь эндээс харагдаж буй.
2024-01-30
Хангайн бүсэд ДНБ-ий дөрвөн хувийг үйлдвэрлэж байна
Хангайн бүсийг бүсчлэн хөгжүүлэх урьдчилсан хэлэлцүүлэг амралтын өдрүүдэд боллоо. Тус бүсийн хүн амын тоо 300 000, дундаж наслалт 72, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувийг бүрдүүлж байна. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь байгаль, түүх соёл, археологийн үнэт өв санд тулгуурласан аялал жуулчлал, амралт рашаан сувилал, ногоон технологи бүхий уламжлалт ба эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн кластер хөгжүүлэх юм.
2024-01-29
Цахилгаан эрчим хүчний салбар Хятадын эдийн засагт жин дарж байна
Цэвэр эрчим хүчний салбар БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн нийт өсөлтийн 40 хувийг бүрдүүлжээ. Ингэхдээ ногоон эдийн засаг БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд 1.6 их наяд ам.долларын нөлөө үзүүлсэн юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн дүн болжээ.
2024-01-29
Зам, тээврийн салбарт 162 арга хэмжээ хэрэгжүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2024 онд бүх төрлийн тээврээр 147.7 сая зорчигч, 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ.
2024-01-25
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөвт өртөг нэмэгдэж магадгүй”
Малчдаас түүхий эдийг нь ченжүүд л цуглуулдаг. Энэ хуулийг баталснаар бүх сумд биржийн салбар ажиллах нөхцөл бүрдэнэ. Тухайн орон нутагт ажиллах брокер нь түүхий эдийн үнийн талаарх бодитой, сүүлийн үеийн мэдээллээр малчдыг ил тод хангах үүрэг хүлээх юм” гэсэн бол тус байнгын хорооны дарга Г.Ганболд “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөвт өртөг нэмэгдэж магадгүй. Энэ төрлийн үйлдвэрийг барихад заавал патенттай технологи ашигладаг учраас зөвхөн түүнийг эзэмшдэг компаниудын дунд тендер зарласан. Цар тахлын үед тендер зарлахад тээвэр, ложистикийн гэх мэт хүндрэлтэй асуудлуудын улмаас төсөвт өртөг бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ үүнтэй холбоотой шийдвэрийг УИХ гаргана” хэмээв.
2024-01-19
Гадаад валютын нөөц 4.91 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны эцэст 4.91 тэрбум ам.долларт хүрснийг Төвбанкны статистикт дурдлаа. Энэ нь өмнөх сарынхаасаа 14.39, 2023 оны эхнээс 44.68 хувиар илүү үзүүлэлт бөгөөд түүхэн дээд түвшин гэдгийг статистикаас харж болохоор байв. Үүнээс өмнө эл үзүүлэлт 2021 оны дөрөвдүгээр сард 4.89 тэрбум “ногоон”-д хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогдож байсан юм. Сонирхуулахад, гадаад валютын албан нөөц 2019 оны арванхоёрдугаар сард 4.34, дараа жилийнх нь мөн үед 4.53, 2021 оны эцэст 4.36, 2022 оны тухайн сард 3.39 тэрбум ам.доллар байсан аж.
2024-01-19
Монгол Улсыг зургаан бүсэд хуваан хөгжүүлнэ
Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” хэмээн зарласан. Монголын эдийн засгийн форум хамтран хоёрдугаар сарын 1, 2-нд "Монголын хөгжлийн форум"-ын хүрээнд "Бүсчилсэн эдийн засгийн форум"-ыг зохион байгуулах юм.
2024-01-17
Хог шатааж, эрчим хүч гаргах ажил хоосон мөрөөдөл болов
Тэр дундаа байгаль, цаг уурын өөрчлөлтөд илүү эрчимтэй нэрвэгдэж буй, үйлдвэржилт, хүн амын төвлөрлөөс үүдэлтэйгээр экологид их хэмжээний дарамт учруулж байгаа орнуудад энэ чиглэлээр онцгой идэвх санаачилгатай ажиллах үүрэг, хариуцлага ногдсон.
2024-01-12