Монгол Улс хамгийн бага НӨАТ-тай орнуудын тоонд багтжээ
Цар тахлын дараа уул уурхайн экспортын өсөлт эдийн засгийг тогтворжуулж, улсын төсвийн тэнцэлийг нэг их наяд төгрөгийн ашигтай гаргахад чухал нөлөө үзүүллээ. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2023 онд 5.3 хувьд хүрэх прогнозыг ч гаргажээ.
2023-07-19
Манай улсын гадаад өр 33.6 тэрбум ам.долларт хүрлээ
Түүнчлэн нийт гадаад өр дээрх хугацаанд 33.6 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 330.7, өмнөх улирлаас 23.1 сая ам.доллароор буурсан байв. Харин аж үйлдвэрийн салбарын индекс тайлант хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 211.1 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиар нэмэгджээ. Үнийн өсөлтөд нүүрс олборлолтын зардал 16.1, металлын хүдэр олборлолтынх 11.3, бусад ашигт малтмалынх 11 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн гэнэ.
2023-06-19
М.ЛХАГВАЧУЛУУН: АТА карней авах хүсэлтээ МХАҮТ-д гаргаж болно
Энэ тохиолдолд тухайн бараанд гаалийн бүрдүүлэлтийн “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах” 500 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж, гаалийн байгууллагаас ногдуулсан гаалийн болон бусад татварыг төрийн сангийн тусгай дансанд байршуулна. Харин хилээр буцаан гаргахдаа гаалийн бүрдүүлэлтийн “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах” 300 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж түр дансанд байршуулсан импортын гаалийн болон бусад татварыг буцаан авах боломжтой.
2023-06-13
“Фитч” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээв
“Фитч”/Fitch Ratings/ агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В тогтвортой ангилалд хэвээр үлдээлээ гэж энэ сарын 15-нд мэдээллээ. Тус агентлаг дараах үндэслэлээр монгол улсын эдийн засгийг тогтвортой байна гэж дүгнэсэн байна. Тухайлбал В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол улс нэг хүнд ногдох орлого нэмэгдсэн, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвтэй байна.
2023-05-20
Б.Жавхлан: “Гэрэгэ” бондын үлдэгдлийг барагдуулахад бэлэн
Улмаар дээрх аудитын дүгнэлт, тайланг УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний дагуу холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгав. Үүнээс гадна бондуудын эргэн төлөлттэй холбогдуулан авах арга хэмжээг зохион байгуулахдаа Хөгжлийн банкны чанаргүй зээлийг багасгах чиглэлээр санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
2023-04-27
Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 26.9 хувийг бүрдүүлэв
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 1.27 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 259.2 тэрбум буюу 25.6 хувиар нэмэгдсэн дүн ажээ. Үүний 341.8 тэрбумыг нь эрдэс баялгийн салбараас төвлөрүүлсэн нь 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.2 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар өссөн гэсэн үг.
2023-03-20
443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав
2023-03-09
Гадаад валютын улсын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрэв
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Уг хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний тухай байв. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд энэ талаар танилцуулав.
2023-03-07
Төрийн үйлчилгээг цахимжуулж, албан хаагчдыг чадавхжуулах данхар төсөв
Монгол Улсын болон Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа, хэлэлцэж батлахдаа ч тэр, хэмнэлтийн бодлого баримталсан, удаа дараагийн хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг үндэслэн зарим төсөл, хөтөлбөр, ажлын санхүүжилтийг хассан, дэмжээгүй хэмээн улстөрчид сайрхан ярьж байв
2023-02-07