Автотээврийн үндэсний төв нь 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бус байгууллагуудтайгаа хамтран 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Тус хэлэлцүүлэгт “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо”, “Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо”, “Логистикийн холбоо”, “Ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”, “Аялал жуулчлалын холбоо”, “Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”, “Даатгалын ААНБ-ууд”, “Зорчигч тээврийн төвүүд”, “Монгол шуудан ХК” зэрэг байгууллагууд хамтран оролцож санал солилцсон аж.
Автотээврийн үндэсний төвөөс автотээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдэл хөгжлийн гарц мөн цаашид хэрэгжүүлэх ажлууд болон хуулийн төслүүдийг шинэчлэх, шинээр боловсруулах дүрэм, журам, стандартуудын төслүүдэд хамтран ажиллах саналыг төрийн бус байгууллагуудад тавилаа.
“Автотээврийн менежментийг сайжруулах жил – 2017 он” хэлэлцүүлгээс гарсан хамтран хийж хэрэгжүүлэх ажлууд
- Төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах;
- Хууль бус тээвэрлэлттэй хамтран системтэй тэмцэж, бууруулах чиглэлээр ажиллах мөн олон улсын туршлагыг судлан хэрэгжүүлэх;
- Холимог тээврийн туршилт дээр үндэслэн цаашид үргэлжлүүлэх ажлыг эхлүүлэх;
- Төрөл бүрийн сургалтыг хамтран зохион байгуулах;
- Тээвэрлэлтийн гэрээг шинэчилж, төсөлд хамтран санал өгөх;
- Хамтран автотээврийн салбарын нэгдсэн тогтмол сонин сэтгүүлийг төрийн бус байгууллага гаргах;
- Хэлэлцүүлгийг 2 сар тутам зохион байгуулж өмнөх хэлэлцүүлэгт тусгагдсан ажлуудын хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх;
- Хяналт шалгалтыг хамтран хэрэгжүүлэх;
- 2013 оноос хойш хийж хэрэгжүүлээгүй жуулчин тээврийн сургалтыг хамтран хийх;
- 43 автобусыг тээвэрчиддээ олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр болсон юм