Хөгжлийн банк болон бондын мөнгөтэй холбоотой асуудлаар шалгалт явуулж буй хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр тус банкнаас зээл авсан томоохон зээлдэгчид болон УИХ-ын гишүүн асан "Фортуна" Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг дуудан байцаалт авчээ. Байцаалтын ажиллагаа явагдаж дууссаны дараа УИХ-ын гишүүн асан "Фортуна" Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих анги руу ачсан байна.
Тэднийг прокурорын тогтоолын дагуу хорьсон бөгөөд "Фортуна" Н.Батбаяр нь өмнө нь цагдан хоригдож байсан ч бие муу гэх шалтгаанаар батлан даалтад гадуур байцаагдаж байсан аж.