Дахин дахин төрөх буюу хүн хувилгаан болдог гэдэгт та итгэдэг үү? Хэрэв итгэдэг бол доорхийг уншаарай.
Энд таныг олон удаа дахин төрснийг илтгэх 5 шинжийг тэмдэглэн бичсэн байна. Энэ итгэл үнэмшил бол 3000 жилийн өмнөөс эхлэн тэмдэглэгдсэн ажээ. Өөр өөр орнууд болох, Энэтхэг, Хятад, Тайланд, Японд хүмүүс олон удаа өмнөх амьдралтай байсан гэдэгт итгэсээр иржээ.
Заримдаа бид өмнөх амьдралынхаа юмыг тод санадаг байна.
1. Зүүд
Хүчтэй тод зүүд зүүдэлж байхдаа- Та дурсамжнууддаа эргэн очих боломжтой. Сэрүүндээ санаж сэргээж чадахгүй зүйлээ зүүдэндээ сэргээж болно. Таныг хүүхэд байхдаа танаас салдаггүй зүүдтэй байсан уу? Та үүнийг урьд насны дурсамжууд гэж бодох хэрэгтэй, заримдаа энэ зүүд их таагүй ч байдаг.
2. Dйjб VU -аль хэдүйн үзсэн гэсэн утгатай франц үг.
Энэ бол хүн бүрт заавал тохиолдсон байдаг. Тийм биз? Тийм ээ. Deja Vu бол бид урьд өмнө нэгэн цагт амьдарч байсан гэсэн мэдрэмж төрөхийг хэлнэ. Зарим хүмүүс үүнийг мэдрэлийн десрезонанс гэдэг, зарим нь үүнийг параллель ертөнцийн туяа байж болзошгүй гэж үздэг. Гэлээ ч , энэ бол- магадгүй өмнөх амьдралуудын дурсамж тан руу хүрч ирсэн байж мэдэх юм.
3. Айдас ба тодорхой нэг Юмнаас айх
Та ямар нэг зүйлээс айдаг мөртлөө яагаад гэдгээ хэлж мэдэхгүй тохиолдол байдаг. Олон хүмүүс үүнийг хүүхэд байхдаа тодорхой нэг явдлаас авч үлдсэн ор мөр, эсвэл өмнөх амьдралын идэр наснаас үлдсэн дурсамж гэж боддог. Хэрэв та үүнийг энэ амьдралынхаа аль нэг үйл явдлаас болсон гэдгийг тайлбарлаж чадахгүй байгаа бол, магадгүй өмнөх амьдралуудын аль нэгнээс үлдсэн тодорхой айдас өнөөгийн амьдралд чинь таныг удирдаж байж мэдэх юм.
4. Дурсамжууд
Хүүхдүүд урьд амьдралынхаа тухай тод томруун ярьдаг олон тохиолдол байдаг гэдэгтэй та санал нийлж байна уу? Танд ч гэсэн өнгөрсний ийм дурсамж байгаа бол тэр ч мөн адил урьд насанд чинь тохиолдсон явдлын дурсамж.
5. Хүчтэй совин.
Зөн совин – Энэ бол ухамсарт болон ухамсаргүй оюун санааг тэнцвэржүүлэх чадвар. Энэ чадвар нь суурь мэргэн ухааны гүн хөмрөг болон төрөлхийн мэдлэг хоёрыг тань холбоход тусалдаг. Бидний оюун сүнс хэдий чинээ насанд хүрсэн байна, Сүнс хаанаас ирсэн тэр эх үүсвэрээс буцан гарах нь дөт болох бөгөөд, бас ухамсаргүйн багц - түгээмэл мэдлэгийн багцаас буцан гарах нь илүү дөт болно гэж үздэг.
(Надад бол зүүд яг байсан. Хүүхэд байхад үдэш бүр нэг аймшигт зүүдийг давтан зүүдэлдэг байсан. Унтахаасаа ч айна. Тэр зүүд давтагддаг мөртлөө, би тэр үдэш бүр намайг хайж ирэх мангасаас өөр өөр газарт нуугддаг байж билээ. Заримдаа нуугдаж ч амжихгүй. Яаж ч нуугдсан баригдана. Унтахаасаа өмнө, хаана нуугдахаа бодож бодож унтана. Зүрх түгшин мангасыг хүлээнэ. хэхэ.
Бас нэг үзсэн юм шиг үйл явдал байн байн санагддаг байсан нь, морины хөлөнд өшиглүүлж байгаа ч юм уу, орооцолдсон, гэхдээ салаагүй, чирэгдэж үзсэн юм шиг санагддаг байсан. хэхэ. Та нарт ийм дурсамж байдаг уу?
Орчуулсан: Б.Навчаа