Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говь-Алтай аймагт 2016 оны 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд ажиллав.
Аймгийн төрийн байгууллагуудын удирдах 50 албан тушаалтанд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж, “Авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, орон нутгийн удирдлагын хэмжээнд гарч буй зарим асуудал” сэдвээр сургалт, мэдээлэл өглөө. Дээрх албан хаагчдын 25 нь шинээр томилогдсон албан хаагч байв.
Түүнчлэн аймгийн Хөгжимт драмын театрт дээрх сэдвийн хүрээнд нийт 406 төрийн албан хаагчийг хамруулсан нэгдсэн сургалт зохион байгуулсан байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймаг дахь ажлаа дуусган, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс Завхан аймагт ажиллаж эхэллээ.