Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 9-28-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутагт ажиллаж дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.Үүнд:
- Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албанд иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах;
- Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд /Ажлын алба/-тэй уулзалт зохион байгуулах;
- Бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах;
- Өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэх;
- Иргэдээс төсөөллийн судалгаа авах;
- АТГ-ын хэвлэмэл хуудас, танилцуулга болон бусад авлигын эсрэг сурталчилгааны материал түгээх.