Сүхбаатар аймгийн хэмжээнд 17.00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалтын ирц 61.4 хувьтай байна. Дарьганга, Наран сумын ирц өндөр байгаа бол бусад сумд 50-иас дээш хувьтай санал хураалт хэвийн явагдаж байна. Баруун-Урт сумын 5, 8-р баг болон Мөнххаан хоёр хэсгийн хорооны ирц 50 хувьдаа хүрээгүй байгаа талаар аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэл өгсөн. Сүхбаатар аймаг улсдаа санал хураалтын ирцээр тэргүүлж байна. 22.00 цагаас өмнө амжиж саналаа өгөхийг албаны хүмүүс уриалж байлаа.