Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургууль Япон улсын Сэйжо их сургуулиудын хамтын ажиллагааны гарын үсэг зурах ёслол өчигдөр орой амжилттай болж өндөрлөлөө.Гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд Сэйжо их сургуулийн удирдлагууд болон Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн удирдлагууд бусад албаны хүмүүс оролцсон байна.Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагчид Япон улсын Сэйжо их сургуульд тэтгэлэгтэй суралцах ховорхон боломж нээгдэж байгаа юм. Өөрийн гэсэн зорилго зорилттой сурах эрмэлзэлтэй сурагч болгонд сайхан боломж нээгдэж байна гэж гэрээ байгуулсан талууд онцоллоо.