Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг ширүүн бороо орж, замын нөхцөл байдал хүндрээд буй. Аялал зугаалгын улирал эхэлсэн тул иргэд орон нутгийг зорихдоо цаг агаарын урьдчилсан мэдээтэй танилцаж, замын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж буй.
Яг одоогийн байдлаар (долдугаар сарын 15-ны 16.40 цагт) Дорноговь аймагт усархаг ширүүн бороо орж байна. Усархаг бороо орж буйгаас замын гадаргууд халтиргаа гулгаа үүссэн байгаа тул тус чиглэлийг зорих тээвэрчид, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.