Нийт нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас зарим зам хаагдаж, замын нөхцөл байдал хүндрээд буй. Авто тээврийн үндэсний төв, орон нутгийн цамын загдаа, авто замын засвар, арчлалтын байгууллагууд дор бүр нь арга хэмжээ авч, замыг засаж байгаа. Харин Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай зам усанд идэгдэж, Алтай хотоос 84.6 км-т зам сэтрээд байна. Уг хэсэгт осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул Говь-Алтайг зорих тээвэрчид, жолоочид үзэгдэх орчноо зөв тооцоолж, хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.