Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн замд байрлах тэрхийн голын гүүрэнд эвдрэл гарсан тул тус гүүрийг энэ сарын 3-нд хаагаад буй. Гүүр 35 см хотойж, дам нуруу нь няцарч, 18 см эвдрэлтэй байгаа аж. Иймээс Зам тээврийн яамнаас Увс, Завхан чиглэлийг зорьж буй тээврийн жолооч, зорчигчдыг Баянхонгор, Говь-Алтай болон Хөвсгөл аймгийн замаар явахыг анхааруулж байгаа.
Тэрхийн голд тавих хөвдөг гүүрний санхүүгийн асуудлыг өчигдөр шийдсэн тул энэ долоо хоногийн сүүлчээр Цэцэрлэг-Тосонцэнгэлийн чиглэлийн замаар зорчих боломжтой болох аж.
Гүүрийн засварын ажил ирэх арваннэгдүгээр сард дуусах юм.