Монгол орны хэмжээнд одоогоор нийт эх малын 81 хувь буюу 19.3 сая нь төллөж, 18.8 сая төл хүлээн авчээ. Ингэснээр манай улс түүхэндээ анх удаа 73 сая малтай болж байгаа юм. Төл малын 55.000 нь ботго, унага 568.000, тугал 954.000, хурга 9.4 сая, 7.9 сая нь ишиг аж.
Өнгөрсөн оны эцсийн дүнгээр 55.6 сая мал тоолуулсан нь мөн түүхэн дээд үзүүлэлт байсан юм. Энэ жилийн тухайд 73 сая малаасаа дотоодын махны хэрэгцээ, хорогдол зэргийг хасаж тооцоход ирэх өвөл 60 орчим сая толгой мал өвөлжих аж.