Украины хямралтай холбоотойгоор АНУ, Европын холбооны албаныхан ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй санхүү, эдийн засгийн хоригоо лхагва гаригт чангатгасан. “Их долоо”-гийн орнууд мөн тус улстай тогтоосон эдийн засгийн харилцаагаа хязгаарлана гэж мэдэгдээд буй.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууны эрх баригчдын шийдвэрийг “урхагтай, бодлогогүй” хэмээн шүүмжлээд, хариу арга хэмжээ авснаа мэдэгдсэн байна. Тус улсын Төрийн Дум Польшоос жимс, ногоо авахгүй байх тогтоол баталсан гэнэ. Цаашдаа энэ хориг Европын холбооны бүх гишүүн оронд үйлчилж магадгүй гэж Оросын албаныхан анхааруулжээ.
Зүүн Украинд байдал хурцадмал хэвээр байна. Тус улсын эрх баригчид холбооны засаглалыг дэмжигч зэвсэгт босогчдыг Малайзын онгоц осолдсон газрын ойр орчимд тэсрэх бөмбөг суурилуулсан гэжээ. Үүнийг босогчид үгүйсгэж буй аж.