БНСУ-ын парламентын сонгуульд Ерөнхийлөгч Пак Гынь Хегийн тэргүүлдэг Сэнүри буюу Шинэ дэлхий нам ялалт байгуулжээ. Тус намын гишүүд Үндэсний ассамблейн 300 суудлын 158-ыг нь авсан байна. Энэ нь ажиглагчдын таамаглаж байснаас өндөр үзүүлэлт юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард осолдсон “Севол” хөлөг онгоцны хэргээс болж олон нийт эрх баригч намд итгэл алдарсан нь сонгуулийн өмнөх хэд хэдэн санал асуулгаас харагдаж байв.
Харин өмнөд солонгосчууд Пак Гынь Хед дахин итгэл хүлээлгэсэн нь эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой гэж тоймчид үзэж байна. Пак Ерөнхийлөгч экспортоос ихэд хамааралтай болсон улсынхаа эдийн засгийг шинэчлэхээ амласан нь түүнийг ялалтад хүргэсэн бололтой. Сэнүри намын гол өрсөлдөгч Ардчиллын төлөөх шинэ улстөрчдийн эвслийнхэн парламентад 130 суудал авчээ.