БНХАУ-ын хойд хэсэг буюу ӨМӨЗО-ны нэлээд хэсэгт ган гачиг нүүрлэжээ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Өвөрмонголын долоон хошууны нийт 600 мянга орчим хүн өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш цэвэр усны хомсдолтой байгаагаас тэн хагас нь ундны усаар гачигдаж байгаа аж.
Сүүлийн гурван жил тохиогоогүй ган гачгийн улмаас тус нутгийн газар тариалан эрхлэх боломжтой 150 мянга, бэлчээр нутгийн 16.4 сая га газар хуурайшиж, 1.34 сая толгой мал усгүйдээд байна. “Байгалийн гамшгаас болж улсад 229 сая юань буюу 37 сая ам.долларын хохирол учирсан” гэж “Синьхуа” мэдээлжээ.
Өвөрмонголтой зэргэлдээ орших Шаньси муж болон Шинжаан Уйгарын өөртөө засах оронд мөн сүүлийн 10 гаруй жил болоогүй ган гачиг нүүрлээд байгаа аж.