Газын зурваст дайтаж буй Изриаль, Палестиний хооронд дайны гал түр зогсоод байгаа. Энэ үеийг ашиглан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гал зогсоох хугацааг албадан сунгаж, дайны бүсэд хашигдаад буй энгийн иргэдэд тусламж хүргэхээр болжээ. Тус зөвлөлөөс Газын хямралын асуудал эрхэлсэн 15 гишүүнтэй хороо байгуулсан байна.
Тэд исламын шашинтнуудын ариун сар Рамаданы сүүлчийг тэмдэглэдэг Эйд Аль-Фитр баярыг хүндэтгэн, гал нээхгүй байхыг Израилийн эрх баригчдаас хүсчээ. Израиль, Палестиний ээлжит зөрчил өнг өрсөн сарын сүүлээр өсвөр насны гурван израиль хүү учир битүүлгээр амиа алдсанаас үүдэн дэгдсэн юм.
Гурван долоо хоног үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас нийт 1050 гаруй хүн амиа алдаад байна.