Газын зурваст гал зогсоох тухай НҮБ-ын шаардлагыг Израилийн эрх баригчид хүлээж авснаар гурван долоо хоног үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн түр намжаад байна. Гэхдээ НҮБ-ын шаардлагыг Палестиний тал хүлээж аваагүй бөгөөд Израилийн Зэвсэгт хүчин цэргийн ажиллагаагаа зогсоосны дараа ч “Хамас” хөдөлгөөнийхөн пуужин харвасаар байгаа гэнэ. “Израилийн цэргүүд Газын зурвасаас гарч, нутаг орноосоо дайжсан хүмүүс гэртээ харих боломжтой болсон цагт агаарын довтолгооноо зогсооно” гэж “Хамас”-ынхан мэдэгджээ.
Харин Израилийн тал энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүмүүнлэгийн гарц нээсэн аж. Тиймээс иргэдийн замд саад болж, Газын зурвасын доогуурх нууц хонгилуудыг ашиглавал НҮБ-тай хийсэн тохиролцоогоо зөрчиж, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж палестинч үүдэд анхааруулсан байна. Энэ сарын 8-нд эхэлсэн Израиль, Палестиний зэвсэгт мөргөлдөөний уршгаар нас барсан хүний тоо Палестинд 1000 даваад буй. Харин Израильд 43 цэрэг, энгийн гурван иргэн амь үрэгдсэн. Амиа алдсан 1033 палестин хүний 77 хувь нь энгийн иргэн байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Үүнээс болж Палестин, АНУ, Их Британи болон НҮБ-ын албаныхан Израилийн эрх баригчдыг дайны гэмт хэрэгт буруутгаж буй юм.
АНУ, Турк, Катар болон Европын холбооны албаны хүмүүс бямба гаригт Парис хотноо Газын хямралын талаар санал солилцжээ. Энэ үер Парис хотын төвд 5000 орчим хүн Израилийн цэргийн ажиллагааг эсэрг үүцэн жагсаж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Мөн Лондон, Тель-Авив хотод дайныг эсэрг үүцэгчид амь үрэгдэгсдийг хүндэтгэж, олон зуун лаа асаажээ.
Г.ЛХАГВА