Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит УАШТ-ий эрэгтэй элит ангилалд нийт 10 тамирчин бүртгүүлж өрсөлджээ. Тус тэмцээнд "Виста" клуб, Залуучуудын шигшээ багийн 17 настай тамирчин, спортын мастер Т.Мөнх-Ундрага 2024 оны Монгол Улсын аваргаар тодорлоо. Тэрбээр 500 метрийн сэлэлт, 15 км-ийн дугуй, 5 км-ийн гүйлтийг 1 цаг 3 минут 21 секундэд туулж, мөнгөн медаль хүртсэн Чингэлтэй дүүргийн БТСХ-ны тамирчин Сэнтэгийн Бат-Отгоноос 83 секундын өмнө барианд орлоо. Гуравдугаар байрт "Далайн хаад"-ын залуу тамирчин Дуулалын Хас-Эрдэнэ 1 цаг 7 минут 32 секундээр хурдалжээ.
Т.Мөнх-Ундрагын дасгалжуулагч нь спортын мастер Х.Одгэрэл бөгөөд тэд хамтдаа Малайзын Кампар хотноо Азийн залуу триатлончдын хамтарсан бэлтгэлд оролцоод УАШТ-ээс 1 хоногийн өмнө эх орондоо ирсэн юм.