Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийнхан Төвөдийн өндөрлөгт болсон “Tour of Qinghai lаke” олон улсын тэмцээнд хурд сорьж, багтаа 25 оноо авчрав. Энэ нь Олон улсын дугуйн холбооноос зохион байгуулдаг, чансаа өндөр тэмцээнүүдийн нэг юм. Манай тамирчдаас долоо дахь өдрийн уралдаанд дэлхийн аварга Б.Тэгшбаяр II байрт орсон. Тэрбээр найман өдрийн нийлбэр дүнгээр 22-т жагсаж, ОУХМ Б.Идэрболд 25-д бичигдлээ.
Ташрамд дуулгахад, өсвөр үеийн шилдэг эмэгтэй тамирчдын нэг Х.Отгонтэнгэр Олон улсын дугуйн холбооны харьяа, БНСУ дахь дугуйн сургалтын төвийн сургалтад энэ сарын 2-19 хүртэл хамрагдаж байна.