АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод Пан-Америкийн мастеруудын наадам энэ сарын 12-нд эхэлсэн. Ес хоног үргэлжлэх тус наадамд спортын 24 төрөлд 50 орны 10 гаруй мянган тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Монголын зургаан харваач байт харвааны төрөлд 17 орны 300 гаруй тамирчинтай таван насны ангилалд цэц сорьсон. Эрэгтэйчүүдээс энэ удаа рекурв төрөлд ОУХМ Г.Мягмардорж 30-аас дээш насныхны ангилалд, С.Төртогтох 60-аас дээш насныхад тус бүр мөнгөн медаль хүртжээ.