МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцэж, тус албан тушаалд Д.Амарбаясгаланг дэвшүүлж, ес дэх парламентын анхдугаар чуулганаар шийдвэр гаргаж томилсон билээ. Иймд Д.Амарбаясгалан МАН-ын Удирдах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Улмаар дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга томилогдох хүртэл хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гарчээ.