Филиппинд болсон практик буудлагын “1st мaster сup” олон улсын тэмцээний стандарт ангилалд 33 тамирчин онч сорьж, манай улсаас спортын мастер У.Тэмүүлэн түрүүлж, продакшт ангилалд Э.Өнөрбаяр удаалжээ. Эмэгтэй буудагчдаас мөн продакшт ангилалд Г.Эгшиглэн таван тамирчинтай өрсөлдөн тэргүүн байрт шалгарсан байна. Өмнө нь хийн гар бууны төрөлд ОХУ-ын Новосибирск хотод 2019 онд болсон олон улсын тэмцээнээс А.Арслан эх орондоо (IPSC president’s) анхны медалийг авчирч байв. Монголын практик буудлагын холбооны харьяа “Prime practical shooting” клубийн тамирчид олон улсын дөрвөн тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.