“ПАРИС- 2024” зуны олимпын наадам эхлэхэд 30 хоногийн хугацаа үлдлээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн квотыг албан ёсоор баталгаажуулж зарласан. Хамгийн олон тамирчин өрсөлдөх нь эмэгтэйчүүдийн 48 кг аж. Тус жинд 30 тамирчин өрсөлдөнө.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн -52кг ~ 26 тамирчин, -57кг ~ 26 тамирчин -63кг ~ 29 тамирчин ,-70кг ~ 23 тамирчин,-78кг ~ 22 тамирчин, +78кг ~ 23 тамирчин хүч үзэх юм. Харин Эрэгтэйчүүдийн -60кг ~ 25 тамирчин, -66кг ~ 25 тамирчин, -73кг ~ 27 тамирчин, -81кг ~ 28 тамирчин , -90кг ~ 28 тамирчин, -100кг ~ 23 тамирчин, +100кг ~ 22 тамирчин өрсөлдөхөөр болжээ.
Монголын баг тамирчдын тухайд:
Эмэгтэй
-48 кгд Б.Баасанхүү
-52 кгд Л.Сосорбарам
-57кгд Л.Энхрийлэн
-78кг О.Хүслэн
+78кгд А.Адьяасүрэн
Эрэгтэй
-60кг Э.Ариунболд
-66кгд Ё. Басхүү
-73 кгд Б.Эрдэнэбаяр
-100кг Б.Гончигсүрэн
+100 кг О.Цэцэнцэнгэл нарын тамирчид Парис-2024 олимпын наадамд хүч үзэх нь албан ёсоор баталгаажлаа. Олимпын наадмын холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд мөн монголын баг тамирчид өрсөлдөнө. Багуудын тухайд Азийн 5, Европ тивийн 11, Пан Америкийн 2, дүрвэгсдийн 1 нийт 19 баг хүч сорих юм.