Монголын анхны капсул зочид буудлыг Улаанбаатар хотод “Ubpod”-ынхон нээлээ. Уг капсул зочид буудлын тохижилт нь сансар огторгуйг дүрслэлтэй. Мөн капсул бүрийг сансрын пуужинтай төстэй байдлаар интерьерийг нь бүрдүүлжээ. Тус зочид буудал нь нэг дор 32 хүн хүлээн авах боломжтой. Төлбөр нь 68 000-128 000 төгрөг гэнэ. Капсул зочид буудлын бусдаас ялгарах онцлог нь нэг хүн л багтах боломжтой өрөөтэй байдгаараа онцлогтой. Энэ нь гадаадын орнуудад түгээмэл ашиглагддаг бөгөөд жуулчид түлхүү хэрэглэдэг аж. Тухайн өрөөнд нь хүний хэрэгцээний ихэнх зүйл багтсан. Тодруулбал, зурагт, интернэт төхөөрөмж, утас, компьютороо цэнэглэх боломжийг ч бүрдүүлсэн байна.
Бэлтгэсэн: А.Дөлгөөн