Казахстанд болсон, бадминтоны өсвөр үеийнхний төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид анх удаа оролцлоо. Багийн болон ганцаарчилсан төрөлд зургаан улсын 56 тамирчин өрсөлдсөн. Манай 15, 17 хүртэлх насныхан Тажикистан, Киргизийн тамирчидтай таарсан юм. Эрэгтэйчүүдийн хос тоглолтод 17 хүртэлх насныхнаас Ү.Өсөх-Ирээдүй, О.Түвшин нар шагналын салхи хагалж, хүрэл медалийн болзол хангав. Ах нарынхаа амжилтыг үргэлжлүүлж, 15 насныхнаас холимог хосын төрөлд Ц.Энхлэн, Х.Дөлгөөн нар мөн III байрт шалгарч, медалийн тавцанд зогссон юм. Энэ удаагийн тэмцээнээс Монголын баг тамирчид эх орондоо хошой хүрэл медальтай ирэв.