Өмнөд хөршийн Шанхай хотод энэ сарын 10-16-нд футзалын оюутны ДАШТ-тэй. Тус тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ баг бүрэлдэхүүнийг зарлав. Манайхан С хэсэгт Украин, Шинэ Зеланд, Хорват улсын багтай багтсан. Тэмцээний эхний өдөр манай тамирчид салхи хагалж, Хорват багтай өрсөлдөх нь. Тэгвэл энэ сарын 11-нд Шинэ Зеланд, 12-нд Украины тоглогчидтой өрсөлдөх тов гараад байна.
Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Олон улсын хөлбөмбөгийн холбооны өдрүүдийн хүрээнд маргааш Монголын хөлбөмбөгийн баг Камбожийн Пномпень хотод шигшээтэй нь тоглоно. Харин энэ сарын 11-нд Камбожийн баг Улаанбаатарт хариу тоглолт өрнүүлэх нь. АНУ, Канад, Мексикт 2026 онд зохион байгуулах ДАШТ, Саудын Араб улсад 2027 онд болох Азийн цомын тэмцээнийн урьдчилсан шатны эхний тоглолт Тажикистанд аравдугаар сарын 12-нд, харин 17-нд манай улсад өрнөх аж.