"Парис 2024" Олимпын хүндийн өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийн өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа. Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна.
Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос Парисын Олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар тавдугаар сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-ны өдөр Үндэсний олимпын хороод баталгаажуулах журамтай.