Туркийн Станбул хотноо чөлөөт бөхийн Олимпын эрхийн төлөөх сүүлчийн тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд Монголын долоон тамирчин ур чадвараа сорьсноос Б.Хулан, Э.Даваанасан, Т.Тулга нар “Парис 2024” Олимпын наадмын эрхээ хүртлээ.
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртэж Парисыг зорих болсон бол өнгөрөгч сард Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохиогдсон Азийн бүсийн тэмцээнээс П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Олимпын эрхээ баталгаажуулсан билээ.
"Парис 2024" Олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн тамирчид:
- Эмэгтэй: Д.Отгонжаргал /50 кг/, Б.Хулан /53 кг/, П.Орхон /62кг/, Э.Дэлгэрмаа /68 кг/, Э.Даваанасан /76 кг/
- Эрэгтэй: Т.Тулга /65 кг/, Б.Бат-Эрдэнэ /86 кг/, М.Лхагвагэрэл/125 кг/
Эх сурвалж: Mongolian Wrestling Federation