Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94, Өмчлөх эрхийн эсрэг 61, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Авлига, албан тушаалын тус бүр 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэсгийн ахлагчаар Г.Ч-г ажилд томилон цалин олгож, өөртөө авч зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.