"Парис 2024" Зуны олимпын наадмын марафон гүйлтийн төрлөөр гурван тамирчин оролцохоор боллоо. Эрэгтэйд Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од, эмэгтэйд ОУХМ Баярцогтын Мөнхзаяа, ОУХМ Галбадрахын Хишигсайхан нар олимпод уралдах цагийн нормативийг хангасан байна. 214 орноос эмэгтэй 42 улсын 88 тамирчин цагаа биелүүлж, эрэгтэй 41 улсын 80 тамирчнаас 70 тамирчин нь цагаа биелүүлж 10 тамирчин онооны жагсаалтаар тус тус марафон гүйлтийн төрлөөр Олимпийн эрхээ авлаа.
Гавьяат тамирчин Б.Сэр-Од зургаа дахь удаагаа марафоны төрөлд олимпод оролцохоор болсон дэлхийн анхны тамирчин болов. Эрэгтэй марафоны тамирчдаас энэ амжилтыг ганцхан Б.Сэр-Од биелүүлж байгаа юм байна. Энэ нь Гиннeсийн амжилтад бичигдэх үйл явдал болж байгаа аж. Харин Б.Мөнхзаяа гурав дахь удаагаа олимпод уралдах бол Г.Хишигзаяа анх удаа олимпын эрхийн болзлыг хангажээ.