Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штаб, Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрынхан хамтран улсын хэмжээнд шар усны эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийжээ. Үнэлгээнд 20 аймгийн 315 сумыг хамруулсан байна. Үүнээс 161 сумд эрсдэлийн түвшин өндөр гэсэн дүн гарчээ. Тэр дундаа долоон аймгийн 53 сумын 4470 айл шар усны үерт өртөх эрсдэл маш өндөр гэнэ. Үүнд Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Ховд аймаг хамрагджээ. Үерийн эрсдэлтэй бүсэд оршин суугаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг УОК-оос орон нутгийн удирдлагад зөвлөсөн байна.
Бэлтгэсэн М.Оч