Ерөнхий боловсролын сургуулийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Замын-Үүд боомтоор зорчих иргэдийн тоо нэмэгджээ. Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр гарах чиглэлд 5668, орох чиглэлд 2975 зорчигч нэвтэрчээ. Замын-Үүд боомтод ажиллаж буй Гаалийн газар, Хил хамгаалах байгууллагын зүгээс ямар нэгэн сүлжээ тасрах болон техникийн саатал гараагүй ба ажил хэвийн явагдаж дууссан байна.
Зорчигчийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Хилийн байгууллагын зүгээс анх удаа зорчиж буй Монгол иргэдийн хурууны хээг уншуулах үйлдлүүд дээр удааширч, Эрээн хотын боомт 18 цаг 30 минут хүртэл зорчигчдыг оруулсан мэдээллийг өглөө.