Монголын хөл бөмбөгийн холбооны 2023-2024 оны футзалын улирал үргэлжилж байна. Улирлын ээлжит тэмцээн болох “Эмэгтэйчүүдийн лиг-2024” удахгүй эхлэх нь. Энэ удаагийн лигийг шинэчилсэн системээр зохион байгуулах аж. Тэмцээнд найман клубийн 214 тоглогч оролцохоор бүртгүүлсэн. Лигийн тэмцээн нэг тойргийн систем буюу 28 тоглолт зохион байгуулсны дараа хүснэгтэд эзэлсэн байрлалаар эрэмбэлэгдэн, хасагдах шатны тоглолт өрнүүлэх юм. Хасагдах шатны тоглолтод эзэн, зочин гэсэн хувилбараар цааш шалгарах багийг тодруулна. Финалын шатанд шийдвэрлэх нэг тоглолтоор аварга багийг тодруулах гэнэ. Мөн эзэн, зочин багийн тоглолтод гоолын дүрэм үйлчлэхгүй. Хоёр тоглолтын нийлбэр дүн тэнцсэн тохиолдолд торгуулийн цохилтоор шийдвэрлэнэ. Лигийн тоглолтыг гуравдугаар сарын 1-нээс Төв аймаг дахь “Аирдом” бэлтгэлийн талбайд зохион байгуулах аж.
Сонирхуулахад, Aзийн футзалын тоглогч, Японы шигшээ багийн тамирчин Каору Мориока “Сareer number” сургалтад тэнцсэн гурван хүүхдийг манай улсаас шалгаруулан, эх орондоо аялуулахын зэрэгцээ сонгон шалгаруулалтад оролцуулахаар болжээ.