Маш эмзэг сэдвийн талаар өгүүлэх “Даван туулагч” киног өчигдөр нээлээ. Япон Улсын Хүүхдийг ивээх сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд ХНХЯ, ЦЕГ-тай хамтран, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд зориулан уг киног бүтээсэн байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдийн илаарьших үйл явц болон тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэйг эл бүтээлээр харуулахыг зорьсон байна. Киног бүтээгчид хохирогчийн сэтгэл зүйг сэргээн засах, дэмжлэг үзүүлэх гарц гаргалгааг эрэн хайж, бодит байдалд тулгуурлан хийснээрээ онцлогтой гэнэ.
Бэлгийн хүчирхийлэлд өнгөрсөн онд 338 хүүхэд өртсөн байна. Энэ нь зөвхөн цагдаагийн байгууллагад хандан, бүртгэгдсэн тоо юм. Үүний цаана далд хэлбэрээр хүчирхийлэлд өртсөн хүүхэд олон байж болзошгүйг кино бүтээсэн багийнхан онцоллоо. Мөн түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр өнгөрсөн онд 4037 хүүхэд үйлчлүүлсэн байна.
Бэлтгэсэн С.Туул