Хөл бөмбөгийн топ лигүүд эхлээд удаж байгаа боловч маш олон тоглогч одоо болтол ажилгүй суусаар байна. Тэд дундаас удахгүй ямар нэг багт очих боломжтой шилдэг тоглогчдыг танилцуулъя.
Тэрбээр өнгөрсөн зун “Манчестер юнайтед”-ыг орхисноос хойш ажилгүй сууж байна. Энэ сард испани тоглогчийг “Ньюкасл” сонирхсон, де Хеа өөрөө ч Премьер лигт тоглох хүсэлтэй байгаа. Гэсэнч тус баг хоёрдугаар хаалгач М.Дубровкад боломж олгохыг илүүд үзжээ.
“Лос-Анжелес галакси” багийг өнгөрсөн аравдугаар сард орхисон тэрбээр Италийн “Ювентус”-т тоглох сонирхолтой байна. Тиймээс хамгийн бага буюу 100 мянган еврогийн цалинтай тоглоход ч бэлэн байгаа аж. Харин Турины баг тодорхой нөхцөлийг хангавал нэмэлт бонус өгөх боломжтой гэрээ байгуулах аргазамыгэрэлхийлж буйюм.
“Ноттингем форест” багт сайн тоглож чадаагүй нь түүний карьерыг бүр унагав. Тэрбээр 20 тоглолтод ердөө хоёр гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгсөн. Тиймээс өнгөрсөн зунаас хойш баг хайж буй. Түүнийг Саудын Арабын “Аль-Иттифак” багийн дасгалжуулагч С.Жеррард сонирхож байгаа гэсэн мэдээлэл бий.
А.Видаль албан ёсоор “Атлетико паранаэнсе” багт данстай боловч гурван сар гаруй эмчилгээ хийлгэж байна. Улмаар нэгдүгээр сарын 1-нээс чөлөөт агент болно. Артуро эл багийн төлөө есөн тоглолтод оролцохдоо гоол оруулж амжаагүй нэгэн.
Сүүлд “Ватфорд” багт гэрээтэй байсан Д.Роуз нэг жил гаруй ажилгүй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Тоттенхэм” “Ньюкасл”-д 1:6-ын харьцаатай ялагдсаны дараа тэрбээр “хуучин багийнхан минь их олон алдаа гаргасан. Үүнээс болоод тоглолтын турш “яагаад би ажилгүй байгаа юм бэ” гэх бодол надаас салаагүй” хэмээн ярьсан.
Гэмтэл бэртэлд ихээхэн дарлуулсан тэрбээр 2018 он хүртэл ПСЖ багт тоглож байлаа. Түүнээс хойш “Рома”, “Эльче”-д олигтой тоглож гавьсангүй. Даруухан “Катар”-т ч идээшилгүй, долоон тоглолтод ганцхан гоол оруулж, улмаар тус багаас хасагдсан юм.
Тэрбээр найман жилийн турш “Виллареал”-д, дараа нь нэг жил “Вальядолид” багт хүчин зүтгэсэн. Түүнээс хойш ажилгүй байгаа. Цаашид тэрбээр Испанийн аль нэг багт очих боломжтой гэгдэж буй.
Дасгалжуулагч М.Тер-Закарянтай зодолдсоны дараа “Ливерпуль”-ийн экс тоглогч “Монпелье” багаас өнгөрсөн арваннэгдүгээр сард хасагдсан юм.
“Байер” багийн гарааны тоглогчоор цөөнгүй жил тоглосон түүнийг гэмтэл бэртэл чамгүй зовоосон. 2022-2023 оны улиралд Карим Бундеслигт нийт 90 минут ч талбайд тоглолгүй, тааруу үзүүлэлттэй байв. Тиймээс тэрбээр Германаас өөр лигт тоглох хүсэлтэйгээ илэрхийлээд буй.
Тэрбээр “Арсенал”-ын төлөө 151 тоглолтод оролцож, үндсэн бүрэлдэхүүний салшгүй нэг хэсэг байсан бөгөөд 2016-2017 оны улиралд “Аваргуудын лиг”-т тоглов. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгджээ. Тэрбээр Испанийн Сегунда лигийн “Леванте” багт гэмтлийн улмаас өнгөрсөн улиралд бараг тоглосонгүй. Улмаар өнгөрсөн зунаас хойш аль нэг багт дансгүй байгаа юм.
Арван жил хүчин зүтгэсэн “Байерн” багтаа Боатенг бараг хоёр жилийн “завсарлага”-ын эцэст эргэн ирж болох байлаа. Тэрбээр эмчийн үзлэгийн эхний хэсгийг амжилттай давсан ч гэрээ байгуулж чадаагүй. Баг нь хөгжөөн дэмжигчдийн таагүй хариу үйлдлээс эмээсэн учраас эцсийн мөчид түүнтэй гэрээ байгуулахаас татгалзсан бололтой.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар