Олон улсын наадмуудаас 20 гаруй шагнал авч, баримтат киноны төрөлд түүхэн дээд амжилт тогтоосон “Баавгайн хөндий”-г монгол үзэгчдэд хүргэх нь. Дэлхийн “уушги” болсон таван тивийн онгон байгаль, ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа байгаль хамгаалагчдын амьдралыг уг кинонд үзүүлжээ. Гол үзэл санаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлж, хүн төрөлхтөн, ялангуяа шийдвэр гаргагчид байгаль хамгаалалд анхаарлаа хандуулах ёстойг ойлгуулахад чиглэсэн аж. Францын ARTE телевизийн найруулагч Хамид Сардар ерөнхий найруулагчаар ажилласан уг киноны гол дүрийг Байгаль орчны гавьяат ажилтан, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх бүтээсэн юм. Эл бүтээлийг энэ сарын 8-нд “Шангри-Ла” дахь “Өргөө” кинотеатрт гаргах гэнэ.