Үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоосон тухай Америкийн хөл бөмбөгийн Мэйжор лиг мэдээллээ. Аргентины супер од Л.Месситэй “Интер Майами” баг гэрээ байгуулсан энэ жилд лигийн тоглолтуудыг дунджаар 22 111 үзэгч үзсэн аж. Харин өнгөрсөн улиралд дундаж үзэгчдийн тоо 21 033 болсон. Энэнь цар тахлын үеийн улирлыг эс тооцвол 2014 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон юм.
Ташрамд дурдахад, Л.Месси “Интер Майами” багтай 2025 оныг дуустал тоглох гэрээ байгуулсан. Тэрбээр энэ улиралд хоёр тэмцээний хүрээнд 13 тоглолтод оролцохдоо 11 гоол оруулж, таван гоолын дамжуулалт өгчээ.