Улирал тутам гардаг FMJD-ийн шинэчилэгдсэн чансаа гарлаа. Монголын даамчдыг рейтингээрээ эрэгтэйчүүдээс ОУИМ Д.Эрдэнэбилэг (2280), эмэгтэйчүүдээс ДДХДМ Н.Лхагвадолгор (2091) нар тэргүүлж байна. Мөн өнгөрөгч зургадугаар сард Ховд аймагт зохиогдсон УАШТ-д амжилттай тоглосон З.Ганбаатар, Э.Энх-Эрдэнэ, Б.Чойсүрэн нар Дэлхийн даамын холбооны мастер цолны 1 балл тус тус биелүүлжээ.
Ташрамд дурдахад, Монголд даам Европоос хойд хөршөөр дамжин 1965 онд үүссэн гэж үздэг. Тэр үед “Улаанбаатар төмөр зам”-ын Зүтгүүрийн депод мэргэжилтнээр ажиллаж байсан И.С.Константинов 10 гаруй хүнтэй даамын дугуйлан анх нээсэн нь орчин үеийн оюуны спортын нэгэн шинэ төрөл болж хөгжих эхлэлийг тавьжээ.