“Ханжоу-2022” Азийн XIX наадмын и-спортын “Дота2” төрөлд Монголоос “IHC еsports” багийнхан мөнгөн медаль хүртлээ. Алтан медалийн төлөө БНХАУ-ын багийнхантай өрсөлдсөн монголын тоглогчид Азийн наадмын цахим спортын төрөлд ийнхүү анх удаа шагналын тавцанд зогслоо. Тэд хэсгийн шатанд Узбекистаны тамирчдыг хожиж, Мьянмар улсын тоглогчдод ялагдаж, улмаар хэсгээ тэргүүлсэн. Хасагдах шатны тэмцээнд Казахстаны хүчирхэг багийг 2:1-ээр илүүрхэж, хагас шигшээд Киргизийн багийг 2:0, Малайзынхыг 2:1-ээр буулган авч, аваргын төлөө шалгарсан юм. Тэмцээний өмнө цахим спортын хөгжөөн дэмжигчид Малайз, БНХАУ-ын багийг шигшээд шалгарна хэмээн таамаглаж байсан бөгөөд Монголын тоглогчид ийнхүү таавар эвдсэн. Тэгвэл байт харвааны сонгодог багийн төрөлд эрэгтэйчүүд шигш ээ 16-д эзэн орны тамирчдыг 5:1-ээр хожив. Тэд шигшээ наймд Энэтхэгийн багийнхантай энэ сарын 6-нд цэц сорих нь. Шигшээ багийнхнаас ганцаарчилсан ангилалд Б.Отгонболд Ливаны тамирчин Эл Райесийг 6:0, Японы Такахарү Фүрүкаваг 6:5, Хятадын Тайванийн Тан Чи Чуныг 6:2-оор хожжээ. Түүний дараагийн учраа нь Индонезийн Эга Агата Салбабилла. Азийн наадамд Монголын баг одоогоор 11 (гурван мөнгө, найман хүрэл) медаль гардсан амжилтаар 15, медалийн чанараар 25 дугаар байрт жагсаж байна
Б.Сонор