“Америкийн нээлттэй тэмцээн”-д өнгөрсөн ням гарагт түрүүлснээр “Их дуулга”-ын 24 дэх түрүүгээ хүртсэн Н.Жоковичтой эн зэрэгцэх залуу теннисчин алга байна гэж Британийн нэрт теннисчин Э.Маррей хэллээ.
“Залуу тоглогчид Новакт дарамт үзүүлж, түүнийг ялахыг хичээх ёстой. Гэтэл одоо тэдэнд тийм чадвар алга. Тийм учраас Новак теннисний спортын оргилд Р.Федерер, Р.Надаль шиг их удаан байх болно. Түүний спортын амжилт үнэхээр гайхалтай. Нэгэн үе солигдож байна гэж Уимблдоны үеэр бүгд ярьж байсан ч тийм биш гэдгийг би мэдэж байлаа. Үүнийг Новак Америкт харуулж чадлаа. Залуу тоглогчид түүнтэй өрсөлдөхийн тулд ур чадвараа ахиулах хэрэгтэй” хэмээн Э.Маррей ВВС-д ярьсан байна.