АНУ-ын Сан-Франциско хотын “Cow palace” ордонд болсон, холимог тулааны “First round fight” холбооны 70 кг-ын жингийн аваргын бүсний төлөө Монголын холимог тулааны “MGL-1 FC” холбооны хошой аварга, “Аянга” хочит Х.Амартүвшин тулалдлаа. Тэрбээр тус улсын Хавай арлын тулаанч Райан Дела Крузтэй өрсөлдөж ялсан байна. Түүний амжилтыг буухиалж, “MGL-1 FC” болон Япон Улсын холимог тулааны “Gladiator” холбооны 57 кг-ын жингийн аварга Т.Нямжаргал Сингапурт болсон “Road to UFC” тэмцээнд хоёр дахь тулаанаа хийжээ. Тэрбээр тайланд тамирчин, “Ази викинг” хочит Питер Данесог эхний үед буулгаж авсан юм.