Шинэ суурьшлын бүс болох Богдын аманд 20 гэрийн буйр засаж, 18 гэр бариад байна. Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд болсон үерийн хохирлыг арилгахаар дараах ажлуудыг хийж байна. Тодруулбал,
- 21 дүгээр хорооны 127 дугаар сургуулийн уулзвараас Жамсран уулын ар тал хүртэл үерийн цөм орсон Ганц задгайн 12 дугаар хэсэгт “Баянзүрх-Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, НҮГ-6 дугаар салбар, “НОЦ” ХХК зэрэг байгууллага хамтран 370 тн лаг шавар болон хог татан гаргасан.
- Мөн үерт автсан 80 айл буюу 45000 мкв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
- 27 дугаар хорооны үерт өртсөн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг “Баянзүрх-Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, ХОББТ-ийнхөн хамтран 425 мкв замыг цэвэрлэж, орц гарцыг чөлөөлөх ажил хийгдэж байна.
- 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт УСУГ, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, ХОББТ зэрэг байгууллагынхан хамтран үерт өртсөн 17 айл өрхийн 6 айлын хашааг бүрэн цэвэрлэж дуусгасан. Одоогийн байдлаар нийт 860 тн хог, лаг шаврыг цэвэрлэсэн байна.
- Богдын аманд шинээр үүсгэсэн суурьшлын бүсэд дүүргийн Цэргийн штаб, Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны албан хаагчид ажиллаж 20 гэрийн буйр засаж, 18 гэр барьсан байна.
- 127 дугаар сургууль дээр байрлаж буй түр хорогдох байранд үерээс хойш өнөөдрийг хүртэл том хүн 31, хүүхэд 34, хөгжлийн бэрхшээлтэй 3 нийт 68 иргэнийг хүлээж авсан. Одоогийн байдлаар 14 том хүн, 11 хүүхэд, 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байрлаж байгаа бөгөөд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдтэй сэтгэл зүйч ажиллаж байна.
- Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн баг нийт 26 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн биеийн байдалд хяналт тавьж байна.
- Шуурхай штабаас үерт өртсөн 94 айл, өрхөд хүнсний тусламж олгосон.
- Үерт өртөж, эд хөрөнгөөр хохирсон 214 иргэн, 4 хуулийн этгээдийн хохирлын үнэлгээний баримтыг бүртгэн тодорхойлолт гаргасан хэмээн албаныхан мэдээллээ.