Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үерийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Наймдугаар сарын 5-наас хойш үерийн хор уршгийг арилгах, үерээс үүдсэн хохирлын хэмжээг тогтоох, лаг, хагшаас, бөглөрсөн шугам, хоолой, сувгуудыг цэвэрлэхээр манай газрын 50 гаруй хүн 11 машин механизмтай ажиллаж байна” гэв.