Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Тээл гэдэг” газар /аймгийн төвөөс урд зүгт 105 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т/ наймдугаар сарын 05-ны өдрийн 20.40 цагийн орчим 4 хүн уулан дээр гарч утсаар ярих гэж явснаас 2 хүн нь аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг 08.06-ны өдрийн 11.20 цагт хүлээн авсан аж.
Иргэн Б /35 настай, эрэгтэй/, иргэн Ч /36 настай, эрэгтэй/ нар аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.