Найруулагч П.Золжаргалын бүтээл, Каннын кино наадамд шалгарсан гэдгээр нь олон нийт сайн мэдэх болсон “Баавгай болох сон” уран сайхны кино нь Израил Улсад болдог Йерусалимын олон улсын кино наадмын “Дебют” уралдаант хэсгээс “Special mention” шагнал хүртжээ. Уг бүтээлийг өнөө, маргааш Шинэ Зеландын үзэгчид тус улсад эхэлсэн олон улсын наадмын хүрээнд үзнэ. Кино багийнхан “Нийт 30 гаруй байгууллага, 80 гаруй хувь хүний хандив, дэмжлэгээр бий болсон бүтээлээ тун удахгүй эх орондоо үзүүлнэ” гэлээ. Олон улсын наадмуудын шалгуур үзүүлэлтэд нэр дэвшүүлэх бүтээл үндэсний хэмжээнд олны хүртээл болоогүй байх ёстой юм билээ. Тиймээс энэхүү киноны сураг нь байдаг ч бараа нь харагддаггүй хэмээн ойлгож болох аж.