Мэргэжлийн боксын таван өөр жинддэлхийн аварга болж байсан Ф.Мэйведер саяхан ЖонГоттитой үзүүлэх тулаан хийсэн билээ. ЖонГотти байнга дүрэм зөрчсөн үйлдэл хийж байсан учраас зургадугаар раундад шүүгч нар тулааныг зогсоож, түүнийг ялагдсанд тооцсон юм. Үүний дараа тэрбээр Ф.Мэйведер лүү дайрч, улмаар хоёр тамирчны багийнхан рингэн дээр хоорондоо нударга зөрүүлсэн. Энэ талаар Ф.Мэйведер “Та нар харж байна уу, ийм учраас л надад их мөнгө төлдөг юм. Би шоу хийдэг. Туршлагадаа үндэслэж хэлэхэд сая чухам юу болоод өнгөрснийг хэн ч мэдээгүй. Үнэхээр солиотой зүйл болж өнгөрлөө” хэмээн өгүүлжээ. Эцэст ньдурдахад, Жон Готти III бол Нью-Йоркийн зартай гангстер Ж.Готтигийн ач юм.