Цахим орчинд Монгол улсыг БНХАУ-аас авсан хөгжлийн зээлээ төлж чадахгүй байх магадлалтай улсын нэгд багтсан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ мэдээлэл ор үндэсгүй худал мэдээлэл бөгөөд Монгол Улсын Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр дефолт болох эрсдлээс хамгаалж чадсан.
БНХАУ-ын зээлийн хувьд хамгийн сүүлд 2015 онд 1.0 тэрбум ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээл авч 11 төсөл хэрэгжүүлэхээр 2 улсын Засгийн газар тохиролцсон байдаг. Үүнээс 5 төслийн 475.9 сая ам.доллар нь гэрээлэгдэж, 6 төсөл нь хэлцлийн шатандаа явж байна.Түүнчлэн 2016 онд БНХАУ-аас авсан 30.3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлыг амжилттай хэрэгжүүлж, зээлийн эргэн төлөлт хийгдээд явж байна.
Шинээр БНХАУ-тай 3.0 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний гэрээ, хэлцэл хийх асуудал огт хөндөгдөөгүй, үндэслэлгүй ташаа мэдээлэл юм. Иймээс иргэд та бүхэн цахим орчинд тараад буй илт худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье.