“Ягаан тууз алхалт-Улаанбаатар” өдөрл өгийг ирэх сарын 3-нд Хавдар судлалын үндэсний төв, “Pink walk Mongolia” төрийн бус байгууллагынхан хамтран зохион байгуулна. Хөхний болон умайн хүз үүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой энэхүү арга хэмжээг манай улсад гурав дахь удаагаа зохион байгуулах гэж буй юм. Өмнө нь 2018 онд 500, дараа жил нь 800 гаруй хүн оролцож байжээ. Энэ удаагийн өдөрлөгт оролцогчид Хавдар судлалын үндэсний төвөөс эхлэн Сүхбаатарын талбай хүртэл жагсаал зохион байгуулах нь.
Үүнд хавдраар өвдөж эдгэрсэн иргэд, тэдний гэр бүлийнхэн оролцох аж. Мөн сонирхсон бусад иргэн ч тэдэнтэй нэгдэхийг зохион байгуулагчид уриалав. Үүнээс гадна тухайн өдрийн 10.00-14.00 цагт төв талбайд зассан асарт мэргэжлийн эмч нар хавдраас урьдчилан сэргийлэх талаарх зөвл өгөө, мэдээлэл өгч, үзлэг үнэ төлбөргүй хийх гэнэ. Ташрамд дурдахад, “Ягаан тууз алхалт” нь зөвхөн Монголд бус, олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ юм.